Мобиком групп хамгийн том буюу 3,7 сая га газар авчээ

0

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.05.15/ газар олголтын мэдээллийг ил болгосон. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд хамгийн их газар эзэмшиж байгаа компани нь “Мобиком” болж таарч байна. Мобикомын охин компани болох “Ньюком” групп 3,764,282,015 м2 газар буюу 3,7 сая га газар эзэмшиж байна. 

Тус компани ихэнх талбайгаа “Үр тарианы усалгаатай талбай”, “Өвөл хаврын бэлчээр”, “Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг уурын талбай”,  нэрээр авчээ. Эндээс үзвэл Мобиком групп хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хүч түрэн ихээхэн том талбай эзэмшдэг бололотй. 

Гэвч эзэмшиж буй газрууддаа чухам ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *