Өмнөговийн засаг Р.Сэддорж 3,5 тэрбум төгрөгөөр малчдад дуран тараана
Өмнөговь аймаг “малчид, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, хөдөө аж ахуйд орчин үеийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” ажлын хүрээнд малчдад 3,5 тэрбум төгрөгөөр дуран нийлүүлэх тендер зарлажээ.
Хоёр нүдний дуран орчин үеийн, чанартай нь /Япон улсад үйлдвэрлэсэн/ unegui.mn сайт дээр 180 000 төгрөгөөр зарагдаж байна. Харин 3,5 тэрбум төгрөгөөр нэг бүрийг нь 180 000 төгрөгөөр авна гэж тооцвол нийт 19444 ширхэг дуран авах аж.
Гэвч Өмнөговь аймагт 19 400 дуран хэрэгтэй юу гэх асуулт гарч байна. Уул уурхай зонхилсон Өмнөговьд малчид нь цөөн учир ийм их хэмжээний дуран хэрэглэх шаардлага гарах нь харин юу л бол…
Үнэгүй.мн дээрх дурангийн мэдээлэл: