E-Mongolia 5.0: Өдөрт 100 мянга гаруй хүн цахимаар төрийн үйлчилгээ авч байна

new_905ba621d97de780cbc08c58b6f8c4e4ab067d2a

• E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбарыг энэ сарын 20-нд хэрэглээнд нэвтрүүлнэ
• Шинэчилсэн хувилбараар лавлагаа, тодорхойлолтыг олон хэлээр авах боломж, хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэс зэргийг нэвтрүүлж, иргэн төвтэй, төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах
шинэчлэл багтжээ.
• Өнгөрсөн таван жилийн хугацаанд төрийн нийт 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүл, иргэдэд 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгосон байна.

Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” таван жилийн хугацаанд 2 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Одоогийн байдлаар иргэд төрийн 87 байгууллагын 1,263 үйлчилгээг нэг дор, дижиталаар авч, өдөрт дунджаар100 мянга гаруй хүн цахимаар төрийн үйлчилгээ авч байна.
Энэ нь нэг талаар Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. Үндэсний хэмжээний уг платформ өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлж, иргэдэд 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгосон гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Цахим шилжилтийн томоохон хэсэг болох уг системийг шинэчилж, иргэдийн хэрэгцээнд нийцсэн, шинэ үеийн шийдлүүдийг багтаасан E-Mongolia 5.0 хувилбар удахгүй танилцуулагдахаар товлогджээ.
Шинэчилсэн хувилбарыг энэ сарын 20-нд хэрэглээнд нэвтрүүлэх ба дараах шинэчлэлийг багтаажээ. Үүнд,

– Дахин загварчилсан, илүү ойлгомжтой дизайн
– Ухаалаг, хялбар нэвтрэлтийн шийдэл
– Хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэс
– Төлбөр тооцооны цогц үйлчилгээ
-Лавлагаа, тодорхойлолтыг олон хэлээр авах боломж
– Иргэдэд нэн хэрэгцээтэй, шинэ төрлийн төрийн үйлчилгээнүүдийн цахимжуулалт

About Author