Цахим аудитыг нэвтрүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ТИКА-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо

4f3e8dfb7c4293e7c75acaf85bacb41b

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өнөөдөр /2025.10.02/ БНТУ-ын Хамтын ажиллагаа, Зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ТИКА байгууллага нь Монгол Улстай олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлсээр ирсэн бөгөөд 2004 оноос хойш 900 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.uploaded picture

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өмнө нь ТИКА-ийн дэмжлэгээр Улсын Их Хурлын Тамгын газрын архив, номын санг цахимжуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны туршлагаа хуваалцсан юм. Улмаар цаашид Төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд албан хаагчдыг сургах, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухаанд тулгуурласан цахим аудитыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

uploaded pictureТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүн Монгол Улсын Төрийн аудитын байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Улмаар ТИКА-ийн шугамаар ирэх жил хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг тусгаж, дээд байгууллагадаа уламжлахаа хэллээ. Уулзалтад Үндэсний аудитын газрын Тамгын дарга, Тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Мэдээлэл технологийн төвийн дарга Б.Сэр-Од болон бусад албан хаагчид байлцлаа.  

About Author