Алтны үнэ унц нь $4241 хүрснээр дээд түвшнээ дахин шинэчлэв
Пүрэв гарагт алтны ханш унц нь 4241 ам.доллар хүрснээр бүх цаг үеийн дээд түвшнээ
дахин шинэчиллээ. Энэ долоо хоног гарсаар алтны ханш тав орчим хувиар өсөөд
байгаа юм.
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн эрчимжсэнээс гадна Холбооны Нөөцийн банк
бодлогын хүүг дахин бууруулах дохио өгсөн нь алтны үнийн өсөлтөд түлхэц болж байна.

Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл энэ сарын эцсээр бодлогын хүүг 25
суурь нэгжээр бууруулах дохио өгсөн юм. Үүний дараа АНУ-ын Засгийн газрын
бондуудын өгөөж сүүлийн хэдэн сарын доод түвшинд хүрч сулраад байна.
Засгийн газрын бондын өгөөж буурах нь алт, мөнгө зэрэг үнэт металлын үнэ өсөхөд
нөлөөлдөг.