Д.Амарбаясгаланг дэмжсэн аймаг, сумдын дарга нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

ddb07e3d2882213ce1888ecbb9cee518

Эх сурвалж: ZUV.MN

Намын даргын суудлын зодооноос эхэлсэн улс төр төрийн асуудал болж өнөөдрийг хүртэл эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанаар түүнийг огцруулсан байдаг. 

Гэвч Д.Амарбаясгаланг дэмжсэн аймгийн Засаг дарга нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. 

Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өөрийн цахим хуудаснаа “Би Увс наадмыг хийчихсэн юм аа. Д.Амарбаясгаланг дэмжсэн учраас АТГ намайг шалгаж байна” хэмээн бичжээ. 

УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс өмнө Д.Амарбаясгаланг дэмжсэн зарим УИХ-ын гишүүдэд дарамт шахалт ирж байгаа талаар гишүүд ч мөн байр сууриа илэрхийлж байсан юм.

About Author