Автомашин эвдэж сүйтгэсэн ачилтын компанийнхныг шалгаж байна
Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ эвдэн сүйтгэн, хүний өмчид халдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Ачуулж буй тээврийн хэрэгсэл нь хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд уг зөрчлийг нь Цагдаагийн байгууллагаас илрүүлж, улмаар ачилтын компани шилжүүлэн ачиж байжээ. Ачилтийн компанийхан автомашины урд дугуйн бэхэлгээг дутуу хийснээс тээврийн хэрэгсэл унаж, ойролцоо байсан тээврийн хэрэгслийг мөргөж, зогссон байна.