ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

5a0420581f18252da4ac9493abb90b72

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэв. Ойрын үед ЦЕГ-ын шинэ даргыг томилох аж.

Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболд 2023 оны 9 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон юм. Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойгоор 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээсэн билээ.

About Author