658,219 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 272,973,611 төгрөгийн үнийн дүн бүхий 658,219 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сүү ХК (SUU +2.75%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +2.14%), Хаан банк ХК (KHAN +1.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.84%), Адуун чулуун ХК (ADL -11.51%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 67,552 ширхэг нэгж эрх 38,211,215 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 311,184,826 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.03% хувиар буурч, 36058.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,556,431,659,347 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ