ЦЕГ: Сошилд мэдээлэл гарсны араас биднийг ажлаа хийлээ гэх юм, уг нь бид шалгалтаа хийж байсан
Мөрдөн шалгах хэлтсийн 2-р албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: Цагдаагийн байгууллагаас БЗС-ийн асуудлаар энэ оны 5 сарын 19 -ний өдөр ЭЦА-ны дарга хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Шалгалтын хүрээнд сүүлийн үед цахим орчинд гарч байгаачлан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна уу? гэдгийг шалгах ажил хийгдээд явж байгаа. Үе үеийн захирлууд дээр нь үнэхээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна уу? улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэл ойр байдлаа ашигласан уу? гэхчлэн энэ бүх үйлдлүүдийг шалгаад албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байх юм бол бид АТГ-т шилжүүлнэ.
Тухайн асуудал дээр хуурамч бичиг баримт үйлдэх гэдэг юм уу? зээлийг зориулалт бусаар зарцуулсан завших гэмт хэргийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагын ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаад явж байна.