С.Бямбацогт: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн асуудал ямар дэгээр чуулганы хуралдаанд орох нь тодорхойгүй байна
https://www.facebook.com/plugins/video.php?href=https://www.facebook.com/livetv.mn/videos/4187272951589932&show_text=false&adapt_container_width=true
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Х.Булгантуяг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргасан. Тус асуудал өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар албажуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийг томилохоор нэр дэвшүүлж байгаа.
Х.Булгантуяа гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч, гишүүний бүрэн эрхийг нь хэлэлцэх эсэх нь УИХ-ын өөрийн бүрэн эрхийн асуудал. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-д яаралтай хэлэлцэх боловч чухам ямар дэгээр явуулах нь тодорхойгүй байна гэлээ.