ЭМЭЭЛТЭД ҮҮССЭН ХУР ХОГИЙН ЦЭГИЙГ УСТГАЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу эмээлт, хүй долоон худгийн орчимд ,,,, байршилд их хэмжээний хур хогийн цэг үүссэн бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн өгсөн үүргийн дагуу хог цэвэрлэгээний ТЦҮ ОНӨААТГ нийт ,,,, га газрын ,,,,, мянган м2 ,,,,,, мянган тонн хур хогийг 25 зам талбайн үйлчлэгч, 8 техник, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж байна.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү, 32-р хорооны Засаг дарга Уянга болон тус хорооны хэсгийн ахлагчдын хамтаар үүссэн хогийн цэг дээр ажиллалаа.
Тус хороо нь мал бүхий суурьшлын бүстэй, мал нядалгааны хөнгөн үйлдвэрлэл ихтэй, карейр ихтэй газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, хүн амын хувьд тархмал суурьшдаг бүс юм.
Үүнтэй холбоотойгоор малчид, аж ахуйн нэгжүүд малын гаралтай сэг зэм, өтөг бууцыг асар ихээр хаяж үүсмэл хогийн цэгүүдийг үүсгэх болсон.
Мөн уулзалтын үеэр удирдлагаар шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцож, хэд, хэдэн шийдэлд хүрэв.
Уулзалтын үр дүнд:
- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэх
- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.