Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга сурагчдыг шалгаруулав

0

Хүүхэд багачуудад бие бялдар, гоо зүйн хүмүүжил олгохоор зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгууллаа. Эхний шатанд нийслэлийн есөн дүүргийн 35 сургуулийн 1500 сурагч оролцсоноос долоон дүүргийн 30 сургуулийн 508 сурагч хоёрдугаар шатанд ур чадвар, авьяасаа сорилоо.

Тодруулбал, сурагчид бага, дунд, ахлах анги гэсэн насны гурван ангиллаар заавал хийх хөтөлбөрт болон хувийн хөтөлбөрт дасгал хийж өрсөлдсөн юм. Шүүгчид насны ангилал тус бүрд эхний гурван байрыг шалгаруулан шагнал олголоо.

Бага насны ангилалд:

  • I байрт Э.Нямтуяа дасгалжуулагчтай, Баянзүрх дүүргийн “Сингапур скүүл оф Монголиа” сургуулийн баг 100.2 оноогоор;
  • II байрт Ж.Нямжаргал дасгалжуулагчтай, Сүхбаатар дүүргийн “Шинэ зууны удирдагч” олон улсын сургуулийн баг 97.6 оноогоор;
  • III байрт С.Ганхуяг дасгалжуулагчтай, Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн баг 90.6, Л.Ганзориг дасгалжуулагчтай, Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургууль 86.0 оноогоор тус тус шалгарлаа.

Дунд насны ангилалд:

  • I байрт Р.Алтанхуяг дасгалжуулагчтай, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн баг 91.65 оноогоор;
  • II байрт Б.Сумъяадорж дасгалжуулагчтай, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн баг 87.5 оноогоор;
  • III байрт Т.Цэрэн дасгалжуулагчтай, Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил” цогцолбор сургуулийн баг 81.3 оноогоор тус тус шалгарсан юм.

Ахлах насны ангилалд:

  • I байрт Ж.Чулуунцэцэг дасгалжуулагчтай, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн баг 16.5 оноогоор;
  • II байрт Р.Алтахуяг дасгалжуулагчтай, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн баг 16.03 оноогоор;
  • III байрт Д.Жамсранжав дасгалжуулагчтай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн баг 16 оноогоор тус тус шалгарлаа.

Тэмцээний үеэр мөн Монголын Спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбооноос баг тамирчдаа амжилттай бэлтгэн ороцуулсан 20 сургуулийн багийн ахлагч 44 сурагчид шагнал гардууллаа. Энэхүү тэмцээнийг 1976 оноос хойш 45 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд оролцож буй сургууль болон сурагчдын тоо, дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын туршлага жилээс жилд сайжирсаар байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *