Х.НЯМБААТАР: Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченжийг ажлаас нь халах хүсэлт явуулна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны есдүгээр сард цахим хуудастаа Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэж жиргэсэн байдаг.
Тэгвэл МЕТА компанийн төлөөлөгч “Энэ худлаа. Их Хурал дээр яаралтай батлахаас өмнө бид хуулийн төсөл буюу хуулийн хуулбарыг огт хүлээж аваагүй шүү. Бид наадах хуулийг чинь батлагдсан хойно л олж харсан” гэж үгүйсгэсэн юм.
Энэ талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хууль засагладаг индексээр манай улс 60-64-р байрт байдаг. Энэ нь харьцангжй дээгүүр байрт ордог гэсэн үг. Гэтэл сүүлд дундад азийн хэд хэдэн орныг манай өмнүүр эзлүүлсэн байна лээ. Би ирэх даваа гарагт Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Ченжийг ажлаас нь халж өгөөч гэх хүслийг фэйсбүүк компанид явуулах гэж байгаа. Надтай уулзахдаа ярьсан зүйлийнх нь протокол байгаа. Хэрэв биднийг худал гүтгэсэн хэрэгтээ уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана” гэв.