Б.Бейсен: Баян-Өлгий аймагт нийт 308.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгав

“Халдашгүй байдал”-аар халхавчилж булхайт үйлдлээ хаацайлж буй Б.Бейсен

Өчигдрийн /2025.11.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэж баталлаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Бейсен тойрогтоо тусгуулсан хөрөнгө оруулалтынхаа талаар мэдээлжээ.  

Тэрбээр “Энэ удаагийн төсвөөр дараах үндсэн асуудлуудыг тусгав.

-Төсөвт төрийн байгууллагуудын урсгал болон төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах, харин хэмнэсэн хөрөнгийн хүрээнд багш, эмч нарын цалинг 15–50 хувиар нэмэгдүүлэхээр,
-Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар өсгөх,
-Мөн ирэх онд Баян-Өлгий аймагт нийт 308.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгав.

Үүнд:
– Онцгой байдлын барилга байгууламж худалдан авах /Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум/ 704.2 сая төгрөг,
– Гадаадын иргэн харьяатын газрын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ 904.8 сая төгрөг,
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны, цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/1,649.3 сая төгрөг,
– Цаг уурын харуулын барилга /Баян-Өлгий/388.3 сая төгрөг,
– Бага сургуулийн барилга, 160 суудал /Баян Өлгий, Ногооннуур сум, 6 дугаар баг/897.2 сая төгрөг,
– Сургуулийн барилга, 320 суудал /Баян Өлгий, Цэнгэл сум/ 3,269.7 сая төгрөг,
– Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум, 12 дугаар баг/ 95.0 сая төгрөг,
– Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ 763.7 сая төгрөг,
– Спорт заалны барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, 3 дугаар сургууль/ 1,000.0 сая төгрөг,
– Цэцэрлэгийн барилга, 150 ор /Баян-Өлгий, Алтай сум/ 1,661.3 сая төгрөг,
– Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/1,535.0 сая төгрөг,
– Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/1,085.1 сая төгрөг,
– Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал, 66 км /Баруун бүс/16,527.1 сая төгрөг,
– Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Баян-Өлгий, Өлгий сум/ 1,770.5 сая төгрөг,
– Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 5.8 км /Баян-Өлгий, Бугат сум/ 2,342.6 сая төгрөг,
– Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дөрөвдүгээр хэсэг, 23.13 км /Баян-Өлгий/ 21,558.0 сая төгрөг,
– Булган болон Жаргалант голын гүүр /Баян Өлгий, Булган сум/ 1,202.5 сая төгрөг,
– Ганц модны голын төмөр бетон гүүр, 72.8 у/м /Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум/ 1,500.0 сая төгрөг,
– Аялал жуулчлал, спортын цогцолборын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ 3,211.8 сая төгрөг,
– Спорт цогцолборын барилга, 105 суудал /Баян-Өлгий, Ногооннуур сум/ 412.9 сая төгрөг,
– Үерийн усны хамгаалалтын далан суваг /Баян-Өлгий, Өлгий сум/ 3,278.5 сая төгрөг,
– Хот тохижилтын тоног төхөөрөмж /Баян-Өлгий/ 350.0 сая төгрөг,
– Сумын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, дэд станц /Баян-Өлгий, Ногооннуур сум/ 1,138.1 сая төгрөг,
– Сумын 0.4 кВ, 10.0 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, дэд станц /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ 1,138.1 сая төгрөг
– Эрүүл мэндийн төвийн барилга, 20 ор /Баян Өлгий, Өлгий сум, Хотгор баг/ 873.8 сая төгрөг,
– Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Сагсай, Даян баг/ 550.0 сая төгрөг,
– Цахилгаан хангамж /Баян-Өлгий, Алтанцөгц сум, Хаш баг/
– Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 1, 2 дугаар заставын цахилгаан хангамж /Баян- Өлгий, Цэнгэл сум/” гэлээ.

About Author