ТЕГ-ын Э.Эрдэнэ зээл бүтээж өгч, 10 хувийг нь авсан”
Улсын яллагч:
-Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын зээл санхүүжилтийн хэлтсийн байгууллага, аж ахуй нэгжийн зээл хариуцсан ахлах мэргэжилтний мэдүүлэг бий. Мэдүүлэгт “Намайг томилогдоод ирэхэд манай хэлстийн мэргэжилтэн Сайнзаяа Газ импорт компанийн зээлийн судалгааны шинжилгээг хийгээд дуусгасан байсан. Зээлийн үйл ажиллагааны журманд заасны дагуу мэргэжилтэн зээлээ судалсны дараа ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга нараар хянуулж, газрын даргаар гарын үсгээр зуруулах ёстой. Үүний дараа дүгнэлт авахаар хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл мэргэжилтэн Сайнзаяа нь батлуулахгүйгээр цахим хэлбэрээр эрсдлийн газар, хуулийн хэлтэс, актив пассив хөрөнгийн газрууд руу хүргүүлсэн байсан. Үүний улмаас би яагаад хүргүүлсэн юм бэ гэж Сайнзаяагаас асуухад “Надад тэргүүн дэд захирал Энхбат явуул гэсэн учир явуулсан” гэж хэлсэн. Тухайн үед Сайнзаяад “Чиний судалгаа шаардлага хангахгүй байна” гэж хэлсэн. Тэр өдөр тэргүүн дэд захирал намайг дуудаад дүгнэлт хүргүүлсэн талаар асуусан. Тэгэхэд нь би “Сайнзаяагийн судалгаа шаардлага хангахгүй байна, дахин судал” гэж хэлээд Сайнзаяагийн хийсэн судалгааг хэвлээд тэргүүн дэд захиралд өгсөн. Гэтэл судалгаагаа яаралтай дуусгаад ойрын хугацаанд зээлийн хороогоор оруулсан гэсэн. Хөгжлийн банкнаас Голомт банк дахь Газ импорт компанийн данс руу санхүүжилт орсон. Газ импорт компанийн удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу цахим шуудангаар мэдэгдсэн. Уг мэдэгдэлд зураг төсөл хийлгэх гэрээний заалт хангалтгүй, байгаль орчны үнэлгээг хугацаанд нь ирүүлэх, яамнаас тусгай зөвшөөрөл авах хэрэгжилтийн явцыг тайлагнах зэрэг шаардлагуудыг тавьж, шаардлага хангасны дараа санхүүжилт олго гэж мэдэгдсэн. Гэтэл Сайнзаяа тэргүүн дэд захирал намайг дуудаж уулзаад Газ импортын зээлийн үлдэгдлийг яаралтай хий гэж хэлсэн. Мөн тэргүүн дэд захирал Энхбат намайг дуудаад Газ импортын тусгай зөвшөөрөл төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарч байгаа учир гэрээнд заасан зарим нөхцлийн хугацааг сунгах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар танилцуул гэсэн. Тухайн үед тэргүүн дэд захирал Сайнзаяа бид хоёрыг нэг, нэг удаа дуудаж уулзаагүй асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа уулзсан. Зээлийн хорооны шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гурав дахь олголт буюу 21 сая иенийг Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. Газ импорт компани нь манайхаас 1.9 сая ам.долларын зээл авсан байгаа бөгөөд 1.2 сая ам.долларын зарцуулалтын баримтыг манай мэргэжилтэн авсан. Үлдэгдлийг нь хэрхэн зарцуулсан талаар баримт ирүүлээгүй. Нэхсэн боловч ирүүлээгүй. Бид тайлангаа зээлийн хороонд танилцуулсан” гэжээ.
Харин Сайнзаяагийн мэдүүлэгт “Миний ажилд ороод анх авсан зээлийн судалгаа нь Газ импорт байсан. Энэ үед манай хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоо сул байсан. Хэлтсийн захирал Уянга өвчний улмаас чөлөө авсан байсан. Төслийн зээл санхүүжилтийн хэлтсээс Тогтохбаяр ахлах ирсэн. Би Газ импортын зээлийн судалгааг танилцуулсан. Дутуу, хангалтгүй байна гэж хэлж байсан бөгөөд шинээр ороод удаагүй байсан учир дүрэм журмыг мэдэхгүй дарга, захирал нараар хянуулалгүй , гарын үсэг зуруулалгүй холбогдох газруудад нь дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байсан. Намайг Энхбат захирал дуудаад өмнө нь ямар ажил хийж байсан бэ гэж асуугаад Газ импортын зээлийг яаралтай зээлийн хороогоор оруул гэж хэлж байсан. Намайг дуудаж хоёр удаа судалгаатай танилцсан. Газ импорт компани нь хугацаанд нь шаардлагатай материалуудыг ирүүлээгүй учир дараагийн санхүүжилт олгохгүй гэж мэдэгдсэн. Тэргүүн дэд захирал дуудаад төслийн үлдэгдлийг асуусан. Намайг ажиллах хугацаанд тэргүүн дэд захирал зөвхөн Газ импортын асуудал дээр л намайг дуудаж байсан. Харин бусад хэд хэдэн төслийн судалгаатай ерөнхий асууж л танилцаж байсан. Би анхны ажлаа дааж авсан учир тэргүүн дэд захирлыг бүх судалгаан дээр ингэж анхаардаг юм байхдаа гэж бодсон. Тэгсэн дараагийн төслүүд дээр тэргүүн дэд захирал танилцаж байгаагүй. Газ импорттой танилцаж байсан шиг танилцаж байсангүй” гэжээ.