ЦЕГ: Б.Эрдэнэсүхийн эхнэр хамгаалалт авах хүсэлт гаргаагүй

images (50)

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг хуулийн байгууллагаас шалгаж эхлэн, 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон ч хугацаанаас нь өмнө сулласан байдаг.

Түүний эхнэр О.Нарангарав өөрийг нь Б.Эрдэнэсүх удаа дараа дагаж, эрсдэл учруулж буй талаар цахим хуудаснаа мэдэгдсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хэргийг 10-р сарын 29-нд хүргүүлсэн аж. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх, цагдан хорих нь шүүхийн эрх мэдлийн асуудал гэдгийг цагдаагийн байгууллагаас тодотголоо.

Хохирогч буюу эхнэр нь цагдаагийн байгууллагад хамгаалалт авах хүсэлт гаргаагүй, холбоо барьж хамгаалах байранд орох эсэхийг тодруулна гэлээ.

About Author