“Комплант” ХХК 2.2 тэрбумын зээл авснаа бүрэн төлжээ

0

Хөгжлийн банкнаас зээл авсан “Комплант” ХХК-тай холбоотой асуудлыг шинжлэн судлах ажиллагаа үргэлжилж байна. Ингэхдээ Хөгжлийн банкнаас тус компанид зээл олгох шийдвэр гаргахад ямар нэг албан тушаалтан нөлөөлөөгүй, мөн тус компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ 2023 оны гуравдугаар сарын 16-нд бүрэн төлж, хаасан гэдгийг “Комплант” ХХК-ийн захирал О.Баярын өмгөөлөгч мэдэгдлээ.

Энэ тухай өмгөөлөгч “Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зээлийн гэрээнд заасны дагуу, эхний санхүүжилт олгосон үйлдэл нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг зөрчсөн үйлдэл болоогүй гэдэг тогтоолыг мөн нотлох баримтад тусгасан. Зээлийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэлд Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт хийгээд зөрчил илрүүлээгүй. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны гишүүд нь “Комплант” ХХК-д олгох зээлтэй холбоотой асуудлаар хоёр ч удаагийн хурал хийж, тодорхой эрсдэл байна, гэхдээ эрсдлийг удирдаж болох юм байна гэдэг үндэслэлээр дэмжсэн.

Мөн гэрч н.Мөнхбаяр мэдүүлэгтээ “Комплант” ХХК-д олгосон зээл нь Хөгжлийн банкны шаардлагад нийцэж байсан. Айлын газар чөлөөлж, орон сууц барих нь дахин төөлвлөлт гэж ойлгодог. Надад шийдвэр гаргахад нөлөөлсөн албан тушаалтан байхгүй.

Гэрч н.Энхбатын мэдүүлэгт “Комплант” ХХК-тай хотын захиргаатай хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих ажилд хамтарч ажиллаж байсан” гэж тодотгосон байна. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр “Зээлийн удирдлагын хороогоор төсөл хэлэлцэх болоход энийг дэмж, энэ төслөөс татгалз гэдэг ямар нэг заавар зөвлөмж өгч байгаагүй” гэжээ.

Хөгжлийн банкны шүүх хурал 30 дахь өдрөө үргэлжилж байна

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.26/ 30 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаад “Комплант” ХХК-тай холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж буй юм. Тус компани нь 220 айлын орон сууц барих зориулалтаар 2.8 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авчээ. Зээл хүсэгч төсөл хэрэгжүүлэгчийн сайн болон муу зээлийн талаар мэдээллийг зээлийн шинжилгээний танилцуулгад тусгах ёстой ч Хөгжлийн банкны мэргэжилтэн нь энэ тухай мэдээлэл оруулаагүй байна гэдгийг нотлох баримтыг шинжлэн судлах материалыг танилцуулах үеэр прокурор дурдлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *