Ө.Шижир: Өвлийн улиралд хүүхдүүд өдөр болгон гамшгийн нөхцөлд хичээллэж байна шүү дээ
УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “12 дугаар сар, нэгдүгээр сарын ид хүйтнээр хүүхдүүд хичээлд явна гэдэг маш хэцүү. Яг өнөөдрийн байдлаар сургуулийн хүүхдүүдийн 25 хувь нь цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 хувь нь сургууль, цэцэрлэгтээ яваагүй байна.
Хэрвээ наймдугаар сарын 1 гээд хичээл эхлэх юм бол наадмын урт удаан хугацааны амралт байхгүй болно. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрт хангаж болно.
Гамшгийн үед хүүхдүүдийг каринтилна гээд байх юм. Монгол Улс чинь өвлийн улирал нь угаасаа гамшгийн байдалтай байна шүү дээ” гэлээ.