Анунгоо компанийг “Great Place to Work®” гэрчилгээгээр батламжиллаа

cjp1m3_IMG_1584_x974

Дэлхийд тэргүүлэгч Bank of America, Mastercard, Deloitte, American Express, DHL зэрэг байгууллагуудыг “Ажиллахад таатай газар” хэмээн батламжилж байсан “Great Place to Work” гэрчилгээгээр Анунгоо компани үнэлэгдэн, батламжлагдлаа.

“Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш олгож буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гэрчилгээг тухайн байгууллагын ажилтнуудаас таван шалгуур үзүүлэлт бүхий судалгааг хараат бус, хөндлөнгийн байдлаар өндөр нууцлалтай авч, үр дүнг гаргасны үндсэн дээр батламжлан олгодог байна.

Судалгаагаар Анунгоо компани нь ажилтнуудаа дээдэлдэг, эерэг ажлын орчныг бүрдүүлдэг байгууллага болохыг баталгаажуулан үнэлж, “Great Place to Work” гэрчилгээг олгожээ.

Мөн уг судалгаа нь байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг сайжруулах дараагийн алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Анунгоо компанийн Гүйцэтгэх захирал Ц.Хандаа энэ талаар “Энэхүү гэрчилгээ бол ажилтнууд, хэрэглэгч, харилцагч, хамтрагч бүгдийг тэгш дээдэлдэг бидний байгууллагын соёл, манай хамт олны хамтын хүчээр бий болсон үр дүн юм. Бид цаашид ч ажилтнуудаа хүндэлж урамшуулдаг, хамтдаа сурч хөгждөг байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэхэд тууштай ажилласаар байх болно. Бидний хийж, бүтээж буй бүх зүйлийн гол цөм нь манай ажилтнууд байдаг” гэсэн юм.

Анунгоо компани нь анх үүсгэн байгуулагдсан үеэс дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэхийн зэрэгцээ байгууллагын соёлыг чухалчилж, жил бүр ажилтнуудаасаа соёлын судалгааг авч, үр дүнгээ тогтмол сайжруулж ирсэн гэдгийг тэрээр мөн онцолсон юм.

“We make people’s life better”

About Author