Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

927920db020c43c29e14db93a6cb221c

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа. Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

Төрийн далбаа мандуулах ёслолын хүрээнд хүндэт харуулууд Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд далбаа баригч төрийн ёслолын журмын дагуу далбааг бэхлэн мандуулав.

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

About Author