МАРГААШ “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭКО СУРГУУЛЬ/ЦЭЦЭРЛЭГ“ ҮНДЭСНИЙ VII ЧУУЛГАН ЭХЭЛНЭ

0


/02/02, пүрэв гаригт Монголын хүүхдийн ордонд 09.00 цагт/

✅Нийслэл, орон нутгийн 560 гаруй эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, холбогдох яамд, харьяа газрууд, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцоно.

✅Чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, арга зүйг сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эко сургууль, цэцэрлэгийн багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог дэмжин урамшуулахын зэрэгцээ тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хөтөлбөрийн ахиц дэвшил, цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой.

✅2022 оны байдлаар Монгол улсын 344 EБС, 215 цэцэрлэг, 10 МСҮТ, коллеж эко хөтөлбөрт хамрагдлаа.

✅1992 оноос эхэлсэн ОУ-ын “Эко сургууль” хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх шилдэг арга болж чадсаныг ЮНЕСКО, Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилт тавин хамтран ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *