“Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын дөрөвдүгээр тойргийн барилдаан 12 дугаар сарын 20-21-нд 14:30 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
12 дугаар сарын 20-ны өдөр Хатант Интернэшнл – Хүлэгү Эв Монгол – АПУ Скайтел багууд барилдана. Харин 12 дугаар сарын 21-ний өдөр М Си Эс Энержи – Хамаг Монгол, Од групп – Хубилай хаан багууд барилдана.
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна. Харин Од групп 41, Эв Монгол 40, Хатан интернэшнл 38, Хубилай хаан 37, Хамаг Монгол 36, Хүлэгү 16 даваатай байгаа аж.