Монгол Улсын нийт хүн амын 1.3 сая нь ХҮҮХДҮҮД
Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Эл өдрийг манай орон 71 дэх жилдээ тэмдэглэж байна.
Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргасан.
Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд нийт хүүхдийн
- 51.2 хувь нь эрэгтэй,
- 48.8 хувь нь эмэгтэй байна.
Өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна.
2022-2023 оны хичээлийн жилд 1.0 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.