Шинэ үеийн тансаг зэрэглэлийн Rox Adamas автомашин монголд буулаа

b918k8___x974

Дэлхийн хамгийн хүчирхэг, тансаг хөлгүүдэд мөнгө хайрладаггүйгээрээ алдартай Арабын хэрэглэгчид сүүлийн жилүүдэд сонголтоо өөрчилж, уламжлалт Европ, Японы брэндээс гадна Хятадын шинэ үеийн тансаг зэрэглэлийн автомашин руу эрчимтэй хошуурч эхэллээ. Тэр дундаа хол замд зориулагдсан цахилгаан автомашины шийдэл болох REEV технологи, офф-роуд чадвар, тансаг интерьерийг нэгтгэсэн ROX брэндийн загварууд – ялангуяа ROX 01 болон шинээр гарч буй ADAMAS – Персийн булангийн орнуудад эрэлт, нэр хүнд нь огцом өсөөд байна. Саудын Арабын LEAP 2025, олон улсын авто шоу, “Made in UAE” зэрэг томоохон арга хэмжээнүүд дээр ROX 01 ба ADAMAS төв тайзан дээр гарч, олон улсын хэвлэл мэдээлэл тэднийг “шинэ үеийн тансаг зэрэглэлийн, цахилгаан автомашины” төлөөлөгч гэж онцлон бичиж байгаа нь энэ өөрчлөлтийг батална.

Олон улсын дилерүүд ROX 01-ийг шуудхан “the most wanted SUV” хэмээн тодотгосон билээ. Дэлхийн зах зээл дээр REEV (range-уртасгагч цахилгаан хөтөлгөөтэй систем) + офф-роуд + тансаг зэрэглэлийн гэсэн маш нарийн сегментийг яг оноосноор энэ загвар олон оронд хүлээлттэй, урьдчилсан захиалгатай явдаг, “дараагийн ээлж”-ээ хүлээдэг SUV-уудын нэг болсон. Үүнийг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлт ч баталж байгаа бөгөөд ROX UAE-ийн албан ёсны мэдээллээр эзэмшигчдийн 95-аас дээш хувь нь машиндаа сэтгэл хангалуун, 50-иас илүү хувь нь ROX-ийг найз нөхөддөө идэвхтэй зөвлөдөг гэсэн судалгаа гарчээ. ROX-ийн нөлөө өндөр хурдтай өсөлттэй, хүчирхэг эдийн засагтай Казакстан зэрэг Төв Азийн орнуудад ч хүчтэй мэдрэгдэж байна. Казакстан дахь албан ёсны дилерүүдийн мэдээллээр ROX брэндийн эрэлт, рэйтинг богино хугацаанд өндөр түвшинд хүрч, тансаг зэрэглэлийн SUV сегментэд шинэ тоглогчоор гарч ирээд байна.

589265170_1254125600078406_1139635915498183353_n

590624830_1254125420078424_8202052480366793510_n

589723043_1254125966745036_7160910951045904446_n

556805923_24997427419894996_8645936592785571407_n

А.Амартүвшин Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг

458f3aa4-b4ad-4ec3-b15a-61d05f669516

Харин үйлдвэр, технологийн түвшинд ROX Motor Абу Дабид 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн автомашин үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн нь тус брэндийг зүгээр нэг импортын бараа биш, бүс нутгийн үйлдвэрлэлийн экосистемийн салшгүй хэсэг болгох алхам гэж харагдаж байна. Энэхүү төсөл нь ойролцоогоор 7,000 ажлын байр бий болгох, Персийн буланг бүс нутгийн экспортийн хаб болгох зорилготойгоор зарлагдсан. Үүнтэй зэрэгцэн “Make it in the Emirates 2025” санаачилгын хүрээнд нефть-химийн Borouge компанитай хамтран хөнгөн, дахин боловсруулалттай, тусгай полимер материал хөгжүүлэх лаборатори байгуулж, ROX-ийн Араб дахь үйлдвэрлэлд зориулагдсан шинэ материал, шийдлүүд дээр ажиллаж эхэлсэн нь энэ брэндийн ард том хэмжээний R&D ба инновацийн суурь явж байгааг харуулна. Ийм эрчимтэй тэлэлтийн үр дүнд ROX 01 нь MENA, Африк, Зүүн Европ даяар хурдтай өргөжин тэлж байгаа глобал брэндийн фронтлайн загвар болж, “шинэ үеийн тансаг зэрэглэлийн, цахилгаан ба хосолсон технологитой автомашин”-ы давалгааны нүүр царай болон гарч ирээд байна.

Харин Монголын хувьд энэ глобал тренд албан ёсоор орж ирж буй нь онцлог. “Автоланд Эс Си” ХХК нь ROX брэндийн автомашинуудыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа бөгөөд ROX-ийн цоо шинээр гарч байгаа флагман загвар ADAMAS нь АНЭУ-д хийсэн нээлтийн дараагаар дэлхийн хэмжээнд хоёр дахь зах зээл нь болж, анхны нэгжүүдээ Монголд буулгалаа. Ингэснээр Араб, Төв Азид өдгөө хүчтэй тренд болж буй энэ шинэ үеийн тансаг зэрэглэлийн SUV Монголын хэрэглэгчдийн сонголтод шууд нэвтэрч, дэлхийн зах зээлийн чиг хандлага манай улсад бодитоор мэдрэгдэж эхэлж байна.

Монгол дахь албан ёсны үйлчилгээ

Автоланд Эс Си ХХК нь ROX 01 автомашины Монгол дахь албан ёсны дилер бөгөөд дараах цогц үйлчилгээг санал болгож байна:

Улаанбаатар хотод 2 үзүүлэнгийн танхим

Баталгаат засвар, сэлбэгийн албан ёсны үйлчилгээ

Үйлдвэрлэгчийн Баталгаа: 5 жил, 150,000км, Батерей: 8 жил, 240,000км

Туршилтын жолоодлого

Хэрэглэгчийн техникийн зөвлөгөө, борлуулалтын дараах үйлчилгээ

Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Лавай захын хойно, Автоланд I салбар

Вэбсайт: www.autoland.mn

Утас: 9910-8883, 8071-7733 8903-7733 8902-8833 8902-9977

About Author