Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй дахцвал нөхөж амрах хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй дахцвал нөхөж амрах агуулга бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл эхэндээ бүх баярыг хамарсан байдалтай өргөн баригдсан ч Байнгын хороодоор хэлэлцэгдээд зөвхөн Наадам, Цагаан сарын амралт амралтын өдөртэй давхцвал нөхөж амрах агуулгатай болж өөрчлөгдөж орж ирээд байгаа юм. Улмаар хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, Байнгын хороо руу шилжүүллээ.