Элчин сайд А.Н.Евсиков Монгол-Хятад-Оросын “Худалдаа, эдийн засгийн XVI чуулган”-д оролцохоо илэрхийллээ

0

🔹МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковтой (2023.06.01) уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа тэнцвэргүй байсаар ирснийг залруулах, худалдааг өргөжүүлэхэд МҮХАҮТ-тай хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд МҮХАҮТ-ыг ААН, үйлдвэрлэгчдийн хамгийн том нэгдэл гэж ойлгож байна, ОХУ болон бусад улсуудад ч ийм бүтэцтэй байдаг. Цаашид Оросын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулах, экспортыг нэмэгдүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай гэв.

🔹МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд Алексей Николаевичийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд МҮХАҮТ нь ОХУ-ын ЭСЯ болон Худалдааны төлөөлөгчийн газартай ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг тэмдэглэв. ОХУ-ын ХАҮТ нь манай гол түнш, ойр ажилладаг Танхим бөгөөд энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Монгол-Хятад-Оросын Худалдаа, эдийн засгийн XVI чуулганд ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырн С.Н болон хил залгаа 13 муж, улсын ХАҮТ-ын удирдлага, нийт 100 гаруй төлөөлөгч оролцоно. Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байна, үүнийг идэвхжүүлэхэд Танхимуудын болон В2В уулзалтууд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Энэ удаагийн чуулган олон жил яригдсан Эдийн засгийн коридорын асуудлыг хөндөж, бодит ажил хэрэг болгоход Танхимууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан Тунхгийг холбогдох Төрийн байгууллагуудад хүргүүлж, үр дүнд хүрэхэд анхаарч ажиллана гээд чуулганы урилгыг гардууллаа.

🇷🇺Элчин сайд Алексей Николаевич чуулганд ОХУ-аас өргөн бүрэлдэхүүнтэй бизнес групп хүрэлцэн ирж байгааг дурдаад чуулганд оролцохоо илэрхийлж, амжилт хүсэв. Мөн цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэв.

🔹Уулзалтад МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ОХУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Данзанов Имур Имбаевич, Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович нар байлцав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *