Маргааш баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй

0

Маргааш буюу зургаадугаар сарын 03-ны Бямба гарагт автомашингүй өдөр тохиож байгаа бөгөөд “Улаанбаатар Марафон-2023” Олон улсын гүйлт болох юм.

Тодруулбал, гүйлтийн үеэр Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Мөн дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Үүнд:

  1. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
  13. Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаах юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *