​Лу.Гантөмөрийн “Астра рүүт” ХХК нь ХААДС-гаас гурван удаагийн зээл авч 864 сая төгрөгийн өртэй байна

0

Лу.Гантөмөрийн хувьцаа эзэмшдэг “Астра рүүт” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ХААДС-гаас гурван удаагийн зээл авч 864 сая төгрөгийн өртэй байна. Тус компани нь “Хунчир” брэндийг үйлдвэрлэг юм.

“Астра рүүт” ХХК нь Монгол орондоо нэн ховордож буй ЭМТ ургамлаа нөхөн сэргээх зорилгоор үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хунчир ургамлыг Монголчууддаа таниулаад багагүй хугацаа өнгөрчээ.

Уг компани нь 2017 онд үүсгэн байгуулагдаж захирлаар нь Л.Энхбат ажилладаг бол Лу.Гантөмөр нарын дөрвөн хүн хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлжээ.

2017 онд байгуулагдсан даруйдаа Хөдөө аж, ахуйг дэмжих сангаас 47 сая төгрөгийн зээл авсан ч уг зээлээ төлөөгүй атлаа мөн 2018 онд 47 сая, 2021 онд 787 сая төгрөгийг тус тус зээлж нийтдээ  864 сая төгрөгийн өртэй байна.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр охиндоо болон хамаарал бүхий хүмүүстээ Боловсролын зээлийн сангаас зээл олгосон, эдгээр зээлүүдээ тэглэсэн баримтуудыг бид өмнө нь мэдээлсэн. Л.Гантөмөр нь охин Г.Хуландаа Боловсролын зээлийн сангаас санхүүжилт олгох тушаалыг өөрөө гаргаж байсан юм. Г.Хулан нь 2016 онд АНУ-ын Брауны Их сургуульд суралцахдаа 127 мянган ам.долларын зээл авсан байсан. Энэхүү зээлээ олон нийтэд мэдээлэл ил болсны дараа төлж барагдуулсан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *