З.Батырбек: ХБ-ны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг арилжааны банкны 6, 8 хувийн зээлээр авах боломжтой

0

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй худалдан борлуулах болсон талаар өнөөдөр Хөгжлийн банкнаас мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын дарга С.Мөрөн “2022 оны эхээс тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж, өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр төлүүлэх зарчмыг барьдаг. Мөн үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөлтийг хангуулсан.

1.3 их наядаас 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүд Хөгжлийн банкны өмчлөлд шилжин ирсэн. Ихэвчлэн бүрэн ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгүүд байна. Мөн гэрээний дагуу бүтээн байгуулалт нь хийгдэж байгаа, арай ашиглалтад ороогүй хөрөнгүүд ч байна. Гол нь Хөгжлийн банк нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулах ажиллагааг энэ сарын 3-наас эхлүүлсэн.

Шууд борлуулахад бэлэн болсон 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгө байна.

-Орон сууц

-Амины орон сууц

-Авто зогсоол

-Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд байна.

Энэ сарын 3-14 хүртэл өдөр бүрийн 11.00-20.00 цаг хүртэл Хөгжлийн банкны мэргэжилтнүүд тухайн борлуулах үл хөдлөх хөрөнгүүдийн байршилд ажиллаж байгаа. Сонирхсон худалдан авагч нар тухайн байршилд очоод үл хөдлөх хөрөнгүүдийг үзэж сонирхох боломжтой.

Улмаар энэ сарын 15-ны 10.00 цагаас худалдах санал авах ажил идэвхжинэ. Хөгжлийн банкны вэбсайтад санал авах цэс үүснэ. Үүн дээр саналаа өгнө. Саналыг энэ сарын 20-ны өдөр хүртэл авна” гэлээ.

Хөгжлийн банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал З.Батырбек “Хөгжлийн банк эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээр арилжаалах боломжгүй. Тиймээс тухайн иргэд арилжааны банкуудаар дамжуулан 6, 8 хувийн зээлээр авах боломжтой” гэлээ.

ХБ-ны өмчлөлд шилжсэн дараах үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй худалдана. Мэдээллийг энд дарж уншина уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *