Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярын “Шинэ яармаг цогцолбор“ төслийн 41 орон сууц, 332 авто зогсоол газартайгаа Хөгжлийн банкны өмчлөлд шилжжээ
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй худалдан борлуулах болсон талаар өнөөдөр Хөгжлийн банкнаас мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Шинэ яармаг цогцолбор” төслийн 41 орон сууц Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн талаар мэдээлэв.
Мөн 16 авто зогсоол, дуусаагүй 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээний талбай, 332 авто зогсоол газрын хамт байгаа аж. Эдгээрийг бэлэн болсны дараа худалдаална гэв.
Сануулахад, “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих төслөөр “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан байдаг. Тус компанийн захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийж байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.