“GS25” сүлжээ дэлгүүрт ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан эмэгтэйг хайж байна
Чингэлтэй дүүрэгт байрлах “GS25” сүлжээ дэлгүүрт өчигдөр оройн 17:00 цагийн үед ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, дэлгүүрийн ажилчид хүүхдийг хооллож, ээжийг нь бүтэн цаг хүлээсэн байна. Улмаар ээж нь ирээгүй удсан учир Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу хүүхдийг цагдаагийн ажилчид авч, эхийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.