Он гарсаар 35,000 гаруй жуулчин хүлээж авчээ

Winter-7

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард хүлээж авсан жуулчдын тоо 35,000-аас давжээ. Зөвхөн нэгдүгээр сарын 22-ны өдөр 1440 жуулчин хүлээж авсан гэсэн статистикийг Аялал жуулчлалын газраас танилцуулсан байна.

Монголд ирсэн жуулчдыг улсаар нь ангилбал:

БНХАУ — 14 220
ОХУ – ?
БНХАУ — 2588
Япон — 776
Казахстан — 630
АНУ — 528 жуулчин иржээ.
Дээрхээс гадна Беларусь, Филиппин, Франц, Их Британи, Вьетнам зэрэг орноос жуулчдын тогтмол урсгалтай байгаа аж. Монгол Улсад ирсэн нэг жуулчин дунджаар 2000 орчим ам.долларын орлого оруулдаг гэж тооцвол он гарсаар аялал жуулчлалын салбараас одоогоор 70 орчим сая ам.долларын орлого олсон гэж үзэж болох юм.  

Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж буй. Энэ ажлын үр дүн гарч байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

About Author