Н.Энхболд, Д. Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар намынхаа эсрэг ажиллаж байна

0

“Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй” гэдэг. Өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын өнгийг харахад ингэж хэлэхээс аргагүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, квот ярих үед гишүүд дэлхийн даяараа тэгш оролцоог маш хүчтэй ярьж байгаа, энэ бол хэн нэгэн эмэгтэйг оруулах, оруулахгүй тухай асуудал биш харин хөгжлийн асуудал шүү гэдгийг онцлон ярьж, квотыг 40 хувиар тогтоох дээр санал гаргасан боловч хэдэн парламент дамнан сууж, өнөөдрийн энэ асуудалтай, гажуудалтай нийгмийг бий болгоход гар бие оролцсон хуучны гишүүдийн оролцоо, нөлөөгөөр нэг саналын зөрүүгээр дэмжигдээгүй ажээ. Дэлхий даяар тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжиж байхад манай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө энэ үзэл санаанаас ухарч байх жишээтэй.

Н.Энхболд гишүүн өөрөө Сонгуулийн тухай хуулийг ахалж байгаа хүн л дээ. МАН-ын бүлгийн дарга С.Тогтохсүрэн бас эсрэг санал өгөөд явж байх гэж. МАН-ын залуу удирдлагууд жендэрийн талаар манлайлал үзүүлж, хөгжлийн төлөө хүйсийн тэнцвэртэй байдлыг хангана гэж байгаа мөртлөө яахаараа ийм хуучны коммунистуудаар хуулийн төслөө ахлуулдаг байна аа. Дээгүүрээ дэвшилтэт үзэл санаа гаргаж, ирэх 30 жилийн өөрчлөлтийг хийнэ гээд байхад хурган дарга нар нь араас нь “хутгалсан” хэвээр байна. Төв аймгаас тасралтгүй сонгогдсон Нямаагийн Энхболд шиг УИХ-д хорь гаруй жил зайдагнаж байгаа гишүүн одоогоор байхгүй. Зургаагийн зургаан парламент дараалж гишүүн суусан энэ хүн сайн ажилладаг байсан бол өнөөдрийн улс төр, нийгмийн гажуудал үүсэхгүй биз. Гэвч зөвхөн өөрийн өчүүхэн эрх ашгийг харж явдаг улстөрчдөөс болж өнөөдөр монголчууд ингэж амьдрахдаа хүрээд байна. Өвөрхангайгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн гэхэд аймгийн даргаар ажилласаар байгаар гишүүн болж дараалан сонгогдоод явж байна. Маш хуучинсаг, улаан коммунист арга барилаар ажилладаг нь олон зүйл дээрээс харагдаж байсан. Ц.Мөнх-Оргил хэзээнээс Харвардын коммунист нэртэй. Гэхдээ ирж яваа шинэ үеийнхний асуудлыг, хөгжлийн асуудлыг харьж яваа ийм хүмүүсээр шийдүүлэхэд дэндүү харамсмаар байна. Хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 40 хувийн квот нэг саналаар унасан ч УИХ дээр асуудалд хуучинсаг ханддаг биш дэвшилтэт үзэл санаатнууд байгаа биз ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *