Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

0

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Моринтолгой баг, Цагааннуур тосгоны Зуслан гэх газар болон сумын төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, батлагдсанаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр Ногооннуур сумын 3 багийн нутаг дэвсгэрт 4 голомтод 31 толгой мал өвчилжээ. Улмаар өвчний голомтын бүсээр тодорхойлогдсон Цагаанбуур, Батжаргалын гарам, Гурван гатлага болон сумын төвөөс 10 км радиусаас гадагш гарах хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зорилгоор Дулаанхарын худаг, Хавцлын ам, Таван салаа гэх 3 газарт байнгын хяналтын цэг, бусад хөдөлгөөн ихтэй газруудад эргүүл ажиллуулж, сумын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг дайчлахаар болжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *