ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН НИЙТИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд Элчин сайд Б.Энхсүх оролцов.
Арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Энхсүх Нийтийн танхимын дарга Линдзи Хойлтой уулзаж, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн онд манай улсаас Британи Улсад УИХ-ын даргын түвшинд анх удаа албан ёсны айлчлал хэрэгжсэн. Мөн онд Британийн Парламентын зарим гишүүд манай улсад арваад жилийн дараа айлчилсан. Эдгээр айлчлалын мөрөөр Британийн Парламентад Бүх Намын Монголын Бүлэг албан ёсоор байгуулагдаад байна.
