Голомт банкны картаараа онлайн худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай
Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярын өдөр тун удахгүй болох гэж байна. Харин танд хайртай хүндээ хамгийн нандин бэлэг сонгох, үзвэр үйлчилгээний тасалбараа захиалах хэрэгцээ шаардлага гарч байна уу? Тэгвэл Голомт банк бүх төрлийн карт эзэмшигчдэдээ зориулан 2026.02.05-2026.02.14-ний өдрийг дуустал “Happy Valentine’s Day” урамшуулалт аяныг зарлаж байна.
Аяны хугацаанд Голомт банкны бүх төрлийн картаар доорх байгууллагуудаас ОНЛАЙН худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.

Та урамшуулалд хамрагдахын тулд гүйлгээ хийхээсээ өмнө SocialPay аппликэйшн болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн “ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ” үйлдлийг хийсэн байх шаардлагатай.
Аянтай холбоотой бяцхан санамж:
- Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна.
- Буцаан олголт гүйлгээ хийснээс 3 хоногийн дараа таны дансанд орно.
Харин та хараахан Голомт банкны карттай болж амжаагүй бол SocialPay аппликэйшнээр Виртуал картыг хормын дотор, үнэ төлбөргүй идэвхжүүлээд онлайн худалдан авалт хийж, урамшуулалд хамрагдаарай.
Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн картын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.
