ICT EXPO 2023: Мэдээллийн технологийн экспог бүрэн утгаар нь мэдрүүлсэн “Юнител групп”-ийн асраар зочиллоо

0

Мэдээллийн технологийн экспог бүрэн утгаар нь мэдрүүлсэн “Юнител групп”-ийн асраар зочиллоо.

Энэхүү үзэсгэлэнгийн талбайд орж ирэхэд гар утсаараа Юнителийн 5G сүлжээнд холбогдож өндөр хурдны интернэтийг мэдрэх боломжийг хүн бүрд олгосон байна.

Мөн Virtual anchor (Виртуал туслах), Interactive Projection mapping (Интерактив прожекшин), VR (Виртуал реалити) зэргээр ICT EXPO 2023 мэдээллийн технологи, харилцаа холбооны экспод технологи суурьтай инновацлаг бүүт бэлдэж оролцож байгаагаар онцлогтой.

Бидний бэлдсэн үзэсгэлэнгийн танхимын шал, тааз, хана нь хүртэл дижитал хэв маягтай гэдгийг “Юнител групп”-ийн салбарын ажилтан Х.Мөнхтөр танилцуулав.

Үзэсгэлэнгийн талбайд ороход угтагч робот, VR төхөөрөмж бүхий том дэлгэц, “Юнител групп”-ийн үүсэл хөгжлийн түүхийг илэрхийлэх интерактив хана харагдана. Энэхүү ханан дээр дарахад тус группийн 2006-2023 оны бүтээн байгуулалт, хөгжлийн үе шатыг илтгэх мэдээлэл өнгө өнгөөр тодорч харагдаж байлаа. 

Интерактив танилцуулгатай танилцаад үүдээр гарч ирэхэд 21 аймгийн зураг бүхий “Юнител групп”-ийн брэндүүдийн лого бий. Өөр өөрсдийн өнгө аястай логонуудын аяыг гараараа удирдаж хөдөлгөөд DJ хийх, интерактив орон зайг ч бүрдүүлэхийг зорьжээ.  

Тэд хэрэглэгчдэдээ зориулан танхимынхаа гадна зураг даруулах, QR уншуулаад инстаграмын филтер ашиглан зураг авхуулах хэсгийг бэлдсэний сацуу виртуал туслахтай ярилцаж, кофе, зайрмаг, гарын бэлэг авах боломжит буланг ч гаргасан байв. 

“Юнивишн 4.0: Гэрийнхээ телевизээр интернэтэд холбогдож, олон аппликэйшн татаж, ухаалаг телевиз болгон ашиглах боломжтой”

Юнивишн 4.0 нь хамгийн сүүлд андройд үйлдлийн систем дээр гарсан үйлчилгээ. Энэ төхөөрөмжийг “дэлгэцгүй утас” гэж хэлж болно.

Зураг нь өөрөө дэлгэц болж байгаа гэсэн үг. Уг үйлдлийн систем ямар давуу талтай вэ гэвэл, гэрийнхээ телевизээр интернэтэд холбогдож, хүссэн аппликэйшн, тоглоомоо татаад тоглох боломжтой. За мөн хэрэглэгч бүр өөрийн аккаунтыг үүсгэх учраас аав ээжийн түрээслэн үзсэн кино, суваг хүүхдийн профайл дээр харагдахгүй гэсэн үг. Нэг ёсондоо зурагтаа шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар ухаалаг телевиз болгож болно гэдгийг тус группийн ажилтан Х.Мөнхтөр нэмж тайлбарлалаа. 

Юнивишн 4.0 телевиз үзэлтийн дараагийн хэв маягийг гэртээ цогцлоож, дэвшилтэт технологийн гайхамшгийг гэр бүлээрээ хамтдаа мэдрэх боломжийг бүрдүүлжээ. 

Монголын анхны хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн хөгжмийн видеог танилцууллаа

“ICT EXPO-2023″ экспод зориулан “Юнител групп”-ээс залуу уран бүтээлч Ноуболдын дуунууд дээр шинэ технологийн хиймэл оюун ухаанаар буюу AI ашиглан видео хийж, анх удаа экспогийн тайзан дээрээс үзэгчдэд хүргэв.

Энэ нь AI технологи бүтээж хөгжмийн видео хийсэн анхны тохиолдол юм. Энэ мэтчилэн угтах үйлчилгээнээс эхлүүлэн тайзны уран бүтээл, танилцуулга нь бүгд технологи ашигласан, жинхэнэ мэдээллийн технологийн интерактив цогц үзэсгэлэнгийн талбай зассан нь сонирхолтой байв.

“Юнител групп”-ийн асраар зочилсон хэрэглэгчид ч эерэг сэтгэгдэл илэрхийлж байна

Хэрэглэгч Т.Номинзул “Миний хувьд анх удаа технологийн үзэсгэлэн дээр ирж байна. Компаниуд олон гоё гоё бүүт зассан байна.

Гэхдээ технологийн экспо гэдэг утгаараа яг сүүлийн үеийн технологийг мэдрүүлж, туршиж үзүүлж байгаа нь Юнителийн бүүт санагдлаа. Хүмүүс ч гэсэн маш олноор ирсэн байна.

Энд бүжиглэдэг робот ч байна. Мөн виртуал төхөөрөмж ашиглахад дотор нь орсон мэт бодит мэдрэмж төрсөн. Үүгээр зогсохгүй гэрт маань байдаг Юнивишн бүр дараагийн түвшиндээ гарсан байна. Энэ бүхэн маш их таалагдлаа” гэдгийг хэлэв. 

Өөр нэгэн хэрэглэгч “Би ICT экспод жил бүр ирж, оролцдог. Экспод юу бэлдсэн бол гэж хүлээдэг цөөхөн газруудын маань нэг бол Юнител байдаг.

Энэ жилийн хувьд виртуал туслахтай ярилцаж, интерактив он цагийн хэлхээстэй танилцлаа. Яалт ч үгүй маш их бүтээн байгуулалт хийсэн. Монгол Улсад маш олон боломж нээснийг харахад бахархалтай санагдлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *