ЕБС-ийн сурагчдын хорин хувь нь илүүдэл жинтэй байна
Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш — нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна.
Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.
Монгол улсад:
• 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай
• Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53.0% нь илүүдэл жин, таргалалттай
• ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна.
Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.
