Л.ЭНХ-АМГАЛАН: ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС НЭГ АНГИД 45-ААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ БАЙХЫГ ХОРИГЛОНО
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
Энэ хичээлийн жилийн хувьд гурван ээлжийн сургуулиас татгалзах зорилготой байгаа. Мөн нэг ангид 45-аас дээш хүүхэдтэй байхыг хориглоё.
1-5 дугаар ангид сурагчийн ахиц дэвшлийг үнэлдэг тогтолцоог нэвтрүүлнэ. Багшийн ачааллыг бууруулах зорилгоор 160 төрлийн маягт авдаг байсныг 20 дотор оруулсан. Цаашид багш нарыг сургалтын бус ажилд дайчилдаг явдлыг хуулиар хориглоно.