Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-аас хөөхийг шаарджээ
Эх сурвалж: Mono.mn
МАН-ын генсек асан Д.Амарбаясгаланг намын гишүүнээс чөлөөлөх асуудал Хяналтын хороонд шилжсэнтэй холбогдуулан МАН-ын гишүүдээс “УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн нарыг намаас хөөх шаардлага” тавьж эхэлжээ.
МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн сарын 27-нд болсон Бага хурлынхаа үеэр “МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэснээр дээрх хүмүүсийн асуудал Хяналтын хороонд шилжсэн.
Тэгвэл орлогоо нотолж чадаагүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг намаас чөлөөлөх асуудлыг Хяналтын хороо хамтатган хэлэлцэж магадгүй байна.