The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа

The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа

1xBet-ийн албан ёсоор ивээн тэтгэдэг The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа. $1.1 саяын шагналын сантай энэхүү тэмцээн гуравдугаар сарын 18–23-нд хэсгийн шат, 27–29-нд плейоффын шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн шилдэг 16 баг оролцсон. Тэдний дунд Team Vitality, Natus Vincere, FaZe Clan, Team Spirit зэрэг топ багууд байв. The MongolZ хэсгийн шатанд хүчтэй өрсөлдөөн дунд тоглож, эхний тоглолтдоо MOUZ-ийг 2-0-ээр буулган авч, Techno гайхалтай үзүүлэлт (1.35, 2.30 rating) үзүүлсэн нь багийн эхлэлийг хүчтэй болгосон.

Дараагийн шатанд тэд дэлхийн №1 баг гэгдэж буй Team Vitality-тай таарч 0-2-оор ялагдсан ч Overpass дээр бараг ялалт байгуулах дөхсөн өрсөлдөөнийг үзүүлсэн. Доод хүснэгтэд унасан ч Team Liquid-ийг 2-0-ээр буулган авч, дараа нь плей-оффын эрхийн төлөө Team Spirit-ийг 2-0-ээр хожсон нь онцлох амжилт байлаа. Энэ тоглолтод mzinho болон donk нарын дуэль гол анхаарал татсан бөгөөд mzinho илт давуу тоглож, багтаа ялалт авчирсан. Ийнхүү The MongolZ дахин нэг том тэмцээний плейоффт шалгарч, тогтвортой байдлаа баталлаа.

Харамсалтай нь плейоффт Aurora Gaming-тай хийсэн тоглолтод 0-2-оор ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлсэн. Өмнөх таван удаагийн учраанд бүгдэд нь ялж байсан ч энэ удаа туршлагатай өрсөлдөгч тайзан дээр илүү тогтвортой байж, The MongolZ-ийн шинэ тоглогч cobrazera дарамтад орж сул тоглосон нь нөлөөлсөн. Тэр Inferno дээр 4/15, Mirage дээр 9/16 гэсэн үзүүлэлттэй байж, баг үндсэндээ 4 vs 5 нөхцөлд тоглосон нь үр дүнд шууд нөлөөлсөн. Мөн дасгалжуулагч maaRaa оролцоогүй байсан нь тактик, сэтгэлзүйн удирдлагад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж дүгнэж болно.

Ерөнхий дүнгээр The MongolZ энэ тэмцээнд түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүй ч улирлын гурав дахь удаагаа плейоффт шалгарч, MOUZ, Team Spirit зэрэг хүчтэй багуудыг хожсон нь тэдний түвшин ямар өндөр байгааг харууллаа. Азийн шилдэг багийн хувьд тэд IEM Cologne Major 2026-ийн Stage 3-т урилга авч, дараагийн том сорилтдоо бэлдэж байна. Одоо багт алдаа, сул талуудаа засах хангалттай хугацаа байгаа бөгөөд тун удахгүй эхлэх PGL Bucharest 2026 тэмцээнд тэд илүү сайжирсан тоглолт үзүүлэхийг фенүүд хүлээж байна.

About Author