Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.03.30-04.03)

a777a5da0dcd4d78b7ae503181e43e43

ХУУЛИЙН ТӨСӨЛ:

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 35 гишүүн өргөн мэдүүллээ. Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн байршуулсан PN-202503-75391 дугаартай өргөдлийг дэмжиж саналаа өгсөн 100,860 иргэн байгааг Ж.Баярмаа гишүүн төсөл өргөн мэдүүлэхдээ онцолж, холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа танилцуулав… https://www.parliament.mn/nn/76902/

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    Улсын Их Хурлын чуулганы 2026.03.30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо… 

https://www.parliament.mn/nn/76909

    Улсын Их Хурлын чуулганы 2026.03.31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв… https://www.parliament.mn/nn/76920/

    Улсын Их Хурлын чуулганы 2026.04.01-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа… https://www.parliament.mn/nn/76941/

    Улсын Их Хурлын чуулганы 2026.04.03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ… https://www.parliament.mn/nn/76944/

    Улсын Их Хурлын чуулганы 2026.04.03-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо. Энэ өдрийн хуралдаанаар мөн Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөв. Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг бүрэн эхээрээ… https://www.parliament.mn/nn/76954/,   https://www.parliament.mn/nn/76951/ https://www.parliament.mn/nn/76960/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 

    Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Гишүүд улсын хөгжлийн талаарх тайлагналтын байдал жилийн өмнөхтэй ижил, дээрдсэн зүйлгүй байна хэмээн шүүмжилж, цаашид жил бүрээр хөгжлийн төлөвлөгөөг батлах шаардлагатай эсэх, нэгэнтээ таван жилээр төлөвлөгдсөн бол жил бүр авч хэлэлцэх нь учир дутагдалтай талаар мөн хөндөв. Санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна… https://www.parliament.mn/nn/76898/

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв… https://www.parliament.mn/nn/76900/

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ… https://www.parliament.mn/nn/76903/

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа… https://www.parliament.mn/nn/76912/

    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэлэлцээрүүдийг дэмжиж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаарх Монголбанкны мэдээллийг сонслоо… https://www.parliament.mn/nn/76916/

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо… https://www.parliament.mn/nn/76924/

    Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн талаарх холбогдох мэдээллийг сонсож, Протоколын төслийг зөвшилцөхийг дэмжлээ… https://www.parliament.mn/nn/76930/

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив… https://www.parliament.mn/nn/76928/

    Өргөдлийн байнгын хороо хуралдаж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Байнгын хороо байгуулагдсанаас хойш “Үдийн хоол” хөтөлбөр болон хүүхдийн хоол, тэжээлийн асуудалтай холбоотой өргөдлийг нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим системд иргэдээс гурван удаа гаргажээ… https://www.parliament.mn/nn/76932/

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ… https://www.parliament.mn/nn/76946/

ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН: 

    Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо… https://www.parliament.mn/nn/76919/

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 

    “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчид сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа төдийгүй хүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөөнд халддаг зүйл заалтыг Эрүүгийн болон Иргэний хуульд тусгахгүй байх, ийм гэмт хэргийг тусгайлан зүйлчлэн бий болгохгүй байх саналыг хэлэв… https://www.parliament.mn/nn/76921/

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Ойн чиглэлээр бизнес эрхлэгчид төрийн бодлого, шийдвэр тогтвортой, хууль тогтоомж уялдаатай байх чухал гэв… https://www.parliament.mn/nn/76929/

АЖЛЫН ХЭСЭГ:

    Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл хуулийн шинэчлэлүүд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатайг хэллээ… https://www.parliament.mn/nn/76914/

    Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсанНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө баталлаа… https://www.parliament.mn/nn/76931/

    Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулахаар боллоо… https://www.parliament.mn/nn/76934/

    Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ахмад настны нийгмийн асуудлыг хэлэлцэв… https://www.parliament.mn/nn/76933/

“НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ХӨТӨЛБӨР: 

    Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөр өндөрлөлөө. Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад, дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, Улсын Их Хурлын нэр бүхий 28 гишүүнээр удирдуулан дадлагажуулжээ… https://www.parliament.mn/nn/76948/

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ: 

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 13 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт “Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” болон “Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасчөлөөлөх тухай”   МонголУлсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ… https://www.parliament.mn/nn/76952/

ИРГЭД ТӨРИЙН ОРДОНД:

    Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой энэ өдрүүдэд 1194 хүн танилцах аялалд хамрагджээ. Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар, төрийн тусгай байгууллагын алба хаагчид, гадаад улсад ажиллаж, амьдардаг иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцан, хууль тогтоох үйл явц, Төрийн ордны түүх, төрийн бэлгэдлүүдийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, дурсамж бүтээжээ. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

About Author