Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ

download (3)

УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал дараах мэдээллийг өглөө. 


Тэрбээр “Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад хоёр хонож байна. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд санал бодлоо танилцуулж, улмаар бүлгийн хуралдаанд танилцуулснаар ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд төлөвлөгөөгөө эцэслэж, УИХ-д өргөн барих бодлогын чиглэлтэйгээр энэ асуудлыг хэлэлцсэн.

Нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас авч хэрэглээгээ хангаж байгаа. Үүний үнийн өсөлт бүх бараа бүтээгдэхүүний өртгийн орцод томоохон нөлөө үзүүлдэг. Цар тахлын үед бид тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байлаа. Тиймээс шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлан гаргах ёстой юу гэдэг асуудлыг ярьсан. 

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлттэй уялдуулан АИ-92 дээр үнийн тогтворжуулалтын бодлого барьсан. Бусад бүтээгдэхүүн нь зах зээлийн нөхцөлөөр явж байгаа. Уул уурхайн салбарын бүх техник хэрэгслүүд дизель түлшээр ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарын техник хэрэгслүүд дандаа дизель хөдөлгүүртэй. Энэ жил нөхцөл байдлыг урьдчилж харсан учраас газар тариалангийн хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ” гэв.

About Author