Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
Хотын дарга Х.Нямбаатар “Z” үеийн төлөөллийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилсон тухайгаа бахдам, бардам зарлаж байсан. “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийг төгсөж, улмаар Ёокохамагийн Үндэсний их сургуульд магистер болон докторын зэрэг хамгаалсан Ч.Төгсдэлгэрийн талаар тоогүй мэдээллүүд өнгөрсөн оны зургаадугаар сараас гарч эхэлсэн.
“Төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахад сурсан мэдсэнээ зориулъя гээд ирсэн. Би иргэн хүнийхээ хувьд залуучууд ажиллаж байж өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгэдэг” хэмээн нүүр бардам ярьж байсан “Z” үеийн төлөөлөл хууль бусаар барилгын зөвшөөрөл өгсөн гэх хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн.
Энэ хэргийн талаар АТГ-аас дахин тодруулахад “Хэргийг ямар нэг байдлаар шилжүүлсэн гэсэн мэдээлэл одоогоор байхгүй байна. Шалгагдаж байгаа гэж ойлгож болно” гэв.