ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайд нар

f5907378df5957fa8d419409784a7f57

Шинээр томилогдсон 20 Элчин сайдыг танилцуулж байна.

УИХ өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-аас Монгол Улсаас гадаад улсад суух 21 Элчин сайдынг дэмжиж томилсон. Тэдгээр 21 дипломатын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсний дараа Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэнгийн оронд ажиллахаар болсон Г.Тэнгэр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон тул Ерөнхийлөгч татгалзаад байсан.

Тэгвэл сүүлд ирсэн мэдээллээр, Г.Тэнгэр Австралид суух Элчин сайдаар томилогдохоор болж, харин Болгар улсад суух Элчин сайдаар томилогдохоор УИХ-ын дэмжлэг аваад байсан Авирмэдийн Баттөрийн нэр жагсаалтаас хасагдсан байна.   

Ерөнхийлөгч дэмжиж, үүрэгт ажилдаа орохоор болсон Элчин сайд нар:

– Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигзэвэгийн Тэнгэр 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан 
 -Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жагдагийн Оюунбаатар 
 -Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган 
  -Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал 
 -Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа 
  -Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн 
 -Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа 
 -Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд 
 -Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжавын Өлзийт 
 -Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вашагийн Оюу 
  -Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр

About Author