#АНЗААР АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” зорилгоор #АНЗААР аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Монгол Улсад сүүлийн зургаан жилд 1400 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсоноос 92.3 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байна. Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа учраас #АНЗААР аяныг зохион байгуулж байгаа.