УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийх айлчлал эхэллээ

0

УИХ-ын Г.Занданшатар Оросын ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон. Өнөөдөр түүний айлчлал албан ёсоор эхлэх юм.

Айлчлалын үеэр тэрбээр тус улсын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Энх-Амгалан болон УБТЗ ХХН-ийн удирдлагууд багтсан байна.  

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *