Л.Чинбатыг хүнийг алах, худал мэдээлэл тараах зэрэг зүйл ангиар шалгаж эхэлжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Сүмийн булан” нэртэй газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авчээ.
Улмаар түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
- 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
- 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
- 20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах