Доктор О.Сийлэгмаа: Д.Гарди, Ш.Нарантуяа нарт хариуцлага тооцдоггүй болохоор энэ онд дахин алдаа гарч байна

0

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын 2022 оны нэрэмжит тэтгэлгийн талаар дахин шүгэл үлээж, буруутай этгээдүүдээс хариуцлага нэхлээ. 

Доктор О.Сийлэгмаа: 

-БШУЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын 2022 оны тэтгэлэг дээр үнэхээр том алдаа гаргасан. Яагаад энэ хүнийг шалгахгүй байгааг гайхаж байна.

БЗС-аас 200 мянган долларын зээлтэй хоёр хүнд Ерөнхий сайдын тэтгэлэг өгөх гээд шалгаруулсан байсан. Мөн магистрт хоёр дахиа сурч байгаа гурван хүнийг шалгаруулсан байсан. Монголд огт ажиллаж байгаагүй зургаан хүнийг шалгуур зөрчин шалгаруулсан. Ерөнхий сайдын тэтгэлэг нийт 2 тэрбум төгрөг олгосон байгаагаас 700 сая нь шалгаруулалтын журам зөрчсөн долоон хүнд өгчихсөн. Гол нь гэрээ байгуулаагүй, нөхөж байгуулах юм уу. Тэтгэлэг учраас ямар нэг хариуцлага тооцох боломжгүй болсон. Ийм баримттай алдаа байж байхад Д.Гарди, Ш.Нарантуяа нарт хариуцлага тооцдоггүй болохоор энэ онд дахин алдаа гарч байна. Журмаас давсан үйлдэл хийж байгаа энэ асуудлыг АТГ ч мэдэж байгаа. Шалгаж байгаа гэж бодож байна. Энэ хүний албан тушаалтай нь БШУ-ны сайд нь хариуцлагаа тооцохгүй юм уу?

БШУЯ-ны төрийн нарийн Л.Цэдэвсүрэн гэсэн энэ салбарт 20 жил ажилласан. Сайд хийж байх хугацаандаа ч гэсэн журам зөрчөөд тэтгэлэг олгосон асуудлууд нь бүгд ил болчихсон байгаа. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Одоо яагаад энэ жилийн ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа юм бэ. 2022 онд Ерөнхий сайдын тэтгэлэгт 75 хүүхэд материал ирүүлснээс долдугаар сарын нэгний өдөр 31 хүүхэд тэнцсэн. Тэр 31 хүүхэд сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлж өгөөгүй байхад шалгаруулаад тэнцүүлчихсэн. Энэ асуудал энэ жил бас давтагдах гээд байна. Хууль, журмаас давсан ажлын хэсгийн тайлан, үнэлгээ гэж байхгүй байлгүйдээ.

Ерөнхийлөгчийн тэтгэлэгт Монгол Улсад 1.4 тэрбум төгрөгөөр 351 хүүхдийг хагас жил сургаж байна гэж үр дүнгүй мөнгө зарцуулсан. 351 хүүхдээс 241 хүүхэд гадагшаа явсан. БЗС-ийн Д.Гарди хамтарч ажиллаж байгаа сургуульдаа төсвөөс санхүүжилттэй тэтгэлэг өгөх юм гэнэ. Магадгүй Энэтхэг, Хятадын аль нэг сургуультай ямар яриа хийчихээд ирсэн юм бүү мэд. Зээлийн сангийн шугамаар нэлээн олон сургуультай. Түүнийгээ дэлхийн шилэг гээд ангилаад 100 хувийн тэтгэлэг гэсэн зөрчил 2022 онд гарсан байна лээ гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *